СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-ын үед 26,000 тн хуванцар болон нийлэг хог хаягдал далайд хаягджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий дахинд коронавируст цар тахал тархсаны дараа нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 25,900 тн буюу хоёр давхар 2,000 ширхэг автобустай тэнцэхүйц хэмжээний нийлэг болон хуванцар хог хаягдал далай тэнгисийн усанд хаягджээ.

Эдгээр хог хаягдлын дийлэнхийг нэг удаагийн амны хаалт, бээлий эзэлж байгаа ажээ. Цар тахал эхэлснээс хойш 193 улсад 8,4 сая тн хуванцар болон нийлэг хаягдал үүссэн гэх судалгааг Нанжин их сургуулийн эрдэмтэд хийжээ. Имин Пен болон Пейпей Ву нарын судалгаа PNAS цахим сэтгүүлд хэвлэгдсэн байна.

. Энэ жилийн гуравдугаар сард Нидерландийн Лейдэнд эмнэлгийн зориулалттай нэг удаагийн бээлийнд гацсан загаснууд олноороо олдож байжээ. Мөн Бразил улсад үхсэн оцон шувууны гэдсэн дотроос амны хаалт гарч ирсэн тохиолдол бий.

Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тэдгээр замбараагүй хаягдсан хуванцар, нийлэг хаягдлын 46 хувь нь Азийн орнуудаас, 24 хувь нь Европоос, 22 хувь нь Умард болон Өмнөд Америк тивийн орнуудаас иржээ. Азийн орнуудад цар тахлын үед амны хаалт зүүж, бээлий өмсөж хамгаалах тохиолдол бусад тивтэй харьцуулахад өндөр байгаа юм. Түүнчлэн нийт хаягдлын 87,4 хувь нь эмнэлгүүдээс ирж байна гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.