УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа цаг бусаар таалал төгссөнөөс үүдэн тус байгууллагыг хэн удирдах, монгол хүн томилогдох уу, орос хүн тавигдах уу гэдэг асуудал сүүлийн хэдэн сар үргэлжилж байна.
ЗТХЯ-наас гурван хүний нэрийг, тухайлбал, Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг ОХУ-ын талд санал болгоход хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч эсрэгээр, орос удирдлага тавих хүсэлтэй байгаагаа уламжилсан гэдэг.
Эцэст нь өдгөө АМГТХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Х.Хэрлэнгийн нэрийг өргөн барьсан байдаг. Түүний хувьд "Энэ талаар би мэдэхгүй байна" хэмээн булзааруулж байсан ч нэр нь өргөн баригдсан төдийгүй дэмжигдсэн байна. Харин яллагдагчаар татагдаад буй ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын нэр огт өргөн баригдаагүй юм байна.
Эх сурвалжийн авсан мэдээллээр УБТЗ-ын даргын томилгоог оны өмнө шийднэ гэсэн мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.