СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ АНУ-ын байлдааны хөлгийг дуурайлган хийжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч болон байлдааны хөлөг онгоцуудыг яг таг дуурайлган хийсэн байгааг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ. Хятадууд Америкийн байлдааны зориулалттай техникийг дуурайлгахдаа хэлбэр, хэмжээг нь яг адилхан хийсэн байгааг Максар сансрын технологийн компанийн авсан зурган дээр харуулсан байна.

Шинжааны Такламакан элсэн цөлд угсарсан байгаа байлдааны дуураймал хөлөг онгоцыг Хятадын армийн цэргүүд барьсан гэж таамаглаж байгаа юм. Ойрын жилүүдэд Бээжингийн зүгээс баллистик пуужин эсэргүүцэгч хөлөг онгоцуудыг турших, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулсаар ирсэн.

Нөгөө талаар . Хятад 2030 он гэхэд цөмийн цэнэгтэй хошуу 1,000-ыг үйлдвэрлэх боломжтойг өнгөрсөн долоо хоногт Америкийн цэргийн шинжээчид сэрэмжлүүлсэн.

Өнгөрсөн зун Хятадыг цөмийн цэнэгтэй дуунаас хурдан пуужингийн туршилт явуулсан гэж сэрдэж байгаа ч Бээжин эрс үгүйсгэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Газар нутгийн маргаан болоод бүс нутгийн аюулгүй байдалд голлох үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна.

Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд Филиппин, Бруней, Малайз, Вьетнам, Тайвань зэрэг Хятадын эсрэг байр суурьтай улс орнууд бий. Эдгээр улсуудын ард талд АНУ дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.