Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т ажиллаж байна.
Монгол улсын засгийн газар болон Франц улсын засгийн газрын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ, Иргэний аюулгүй байдал гамшигаас удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Тухайн нисдэг тэргийг сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, холын замд газраар тээвэрлэх боломжгүй өвчтөнг тээвэрлэх, ой хээрийн түймрийн үед шүхэрчдийг зөөвөрлөх аврах ажиллгаанд ашиглана.
Манай улсад хэрэглэж байгаа энэ төрлийн нисдэг тэрэг цагт 4.5 сая төгрөгийн зардлаар нислэг үйлддэг бол энэ шинэ нисдэг тэрэг нь нэг цагт 550 мянган төгрөгийн зардлаар нислэг үйлдэх юм байна.
Нэг цэнэглэлтээр 650км-ийн зайд нислэг үйлдэнэ гэдгээрээ давуу талтай. Агаараас эрэн хайх аврах ажиллагааны анги нь нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, 3 эмчтэй байхаар сургаж дадлагажуулан бэлтгэж эхэлжээ.
Тус нисдэг тэрэг нь 230-240 км цагий хурдтай, 8-9 хүн тээвэрлэх боломжтой, өөрийн цэнэгээр тасралтгүй гурван цаг нисэх хүчин чадалтай гэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.