Долоо хоногийн мягмар, лхагва гараг бүрт хуралддаг байнгын хороодын хуралдааны энэ 7 хоногийн тов гарчээ. Өнөөдөр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхлэх бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Уг хоёр хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14.00 цагт эхэлж Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.