СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нигер улсад сүрлэн сургууль шатаж, 25 хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нигер улсын өмнөд нутагт сүрлэн сургуулийн байр шатаж, 5-6 насны багадаа 25 хүүхэд амиа алдсан байна. .

Тус улсад сургуулийн насны хүүхдүүдийг сургахад тоосгон барилга хүртээмжгүй байдаг учир сүрэл болон модоор анги танхимыг байгуулах нь нийтлэг. Мод, сүрэл нь шатахдаа хялбар учир гал хурдан тархсан байна. Гэрчүүдийн хэлснээр амь насаа алдсан хүүхдүүдийн цогцос олон байснаас гадна олон хүүхэд түлэгдэж бэртэн, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгджээ.

Галын дараа сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ жилийн эхэнд Нигерийн нийслэлд дээрхтэй адил сүрлэн сургууль шатаж, 20 орчим хүүхэд амиа алджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.