СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-08

Машин ачилтын журамд өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, автозамын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, ” хэмээв.

Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан.

Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана.

Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн . Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zovhin
2 жилийн өмнө
103.57.93.248

Hudlaa daa hudlaa mongoliin es gupav honog

баяр
2 жилийн өмнө
66.181.161.41

Наад хулгайн аргаар мөнгө олдг ажиллааа одоо боль угхсаа зогсоол байхгүг мэдсээр бж бүр муу сэтгэж гаргаж ирэхдэээ сайн шүү хотын захргааны пздаанууд

Зочин
2 жилийн өмнө
202.21.109.59

Yadaj utasddag bolvol... Emnelgt ovchin zovlomtoi orson baihad hulgaich shig gyals achaad yavchihdag novshnuud

Зочин
2 жилийн өмнө
66.181.186.28

МАНАЙ МӨНХБАЯР МЭТИЙН МЭДРЭЛҮҮД Л БОЛНО БОЛНО ГЭЖ ХАТГАЖ БАЙГАА БАЙХ. ТЭГЖ ХҮМҮҮСИЙГ ХАТГАЖ ГОРЬДООЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.