СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ченнай хотод 2015 оноос хойш анх удаа их хэмжээний бороо орж, үер буужээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн өмнөд хэсгийг Тамил Наду мужийн нийслэл Ченнай хотод их хэмжээний бороо орж, үер буусны улмаас хөрсний гулсалт үүссэн байна. Тус хотод 2015 оноос хойш анх удаа их хэмжээний бороо орсон гэж цаг уур судлаачид мэдээлжээ.

Одоогоор иргэд амь насаараа хохирсон тохиолдол гараагүй. Гэхдээ нам дор нутаг дэвсгэрт амьдарч байгаа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан байна.

Модод үндсээрээ сугарч, машинууд усанд автсанаар авто замуудыг боожээ. .

Ням гарагт хотын зарим хэсэгт хэдэн цагийн турш гэрэл цахилгаан тасарчээ. Үндэсний онц байдалтай тэмцэх газар болон армийн цэргүүд үерт боогдсон иргэдийг аврах ажилд тусалж байна.

Цаг агаар шинжээчид долоо хоногийн дунд хүртэл Тамил Наду мужийн бусад хотод ширүүн бороо асгарах төлөвтэй гэдгийг анхааруулжээ. Одоогоор нийслэл Ченнай болон зэргэлдээ гурван дүүрэгт бүх шатны сургуулийг хаасан хэвээр байна. Загасчдыг аялалд гарахыг хоригложээ. Үерийн дараа иргэдэд туслах хоол хүнс, эм эмнэлгийн үйлчилгээний түр цэгүүдийг нээсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.