СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жагсаал хийсэн 100 орчим багшийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Судан улсад төрийн эргэлт гарснаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Хартум муж дахь Боловсролын яамны гадаа болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхэн жагсагчид руу нулимс асгаруулагч цацсан ба 100 орчим багшийг баривчлан саатуулжээ.

Багш нарыг баривчлахаас гадна тэдний биед халдаж зодсон тухай үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн байна. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэж багш нар ажил хаяад байгаа юм.

Жагсаалын дундуур гэнэт аюулгүйн хүчнийхэн хүч түрэн орж ирсэн гэж жагсаалд оролцсон багш нарын нэг ярьжээ. Хэдийгээр багш нар ажилдаа очиж байгаа ч тэд хичээл заахаас татгазсан байна. Ерөнхий сайд Абдалла Хамдок гэрийн хорионд орж, бусад сайд нар баривчлагдсан хэвээр байгаа юм.

Хэдийгээр НҮБ баривчлагдсан эрх мэдэлтнүүдийг суллаж, цэрэг армийнхныг эрх мэдлээ хуваахыг уриалж байгаа ч хэлэлцээр зогсонги байдалд орсон байна. .

Боловсролын салбарын ажилтнуудаас гадна банкны ажилчид ч мөн иргэдийн эсэргүүцэлд нэгдсэн байна. Суданы томоохон таван банкны менежерүүдийг халж, цэргийн эрх мэдэлтнүүд шинэ менежерүүдийг томилжээ. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж барууны орнууд Суданд үзүүлж байсан эдийн засгийн тусламжаа зогсоожээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.