АН-ын Онц их хурлын үр дүнгийн талаар АН-ын НБД, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа
-Онц их хурал зохион байгуулахын өмнө та энэхүү хурлыг "хууль" бус гэж үзээд, “Онц их бужигнаан болно” гэж хэлж байсан. Таны энэ байр суурь хэвээрээ юу?
-Би хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга учраас хууль зүйн талаас нь яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд бөөнөөрөө цуглаад, тал талаас нь нийлээд тодорхой нөхцөл байдлын талаас нь ярьж байгаа нь буруу биш. Гэвч юуг шийдвэрлэх гээд байгаа юм? Шийдвэрлэж байгаа зүйл маань эргээд үр дүнд хүрэх үү гэдэг нь чухал. Яг нарийндаа юу ч шийдвэрлэж чадсангүй шүү дээ. Жишээ нь, яриад байдаг эвлэрлийн асуудлын тухай нэг ч асуудал яригдсангүй. Даргын асуудал гэдэг яриа юм бол хууль зүйн үндэслэл бүхий ямар ч шийдвэр гаргаж чадсангүй гэж харж байна.
-"Дээд шүүхээс итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байна гэх дүгнэлт гаргасан учраас АН-ын Онц их хурлаа хийсэн" гэж АН-ын дарга О.Цогтгэрэл хэлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Би нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Дээд шүүхээс ямар ч шийдвэр гараагүй. Дээд шүүх дээр байгаа шийдвэрийг юу гэж ойлгох вэ гэхээр эдний журмаар болвол 25 шүүгчийн гаргасан тогтоолыг хэлдэг. Хуучин бол таван шүүгчийн гаргасан тогтоолыг хэлдэг. 2017 оны үед гаргасан энэ шийдвэр огт өөрчлөгдөөгүй. Энийг өөрчилсөн ямар ч шийдвэр гараагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаа чөлөөлье гэх асуудлаар Ц.Туваанд итгэмжлэл өгсөн. Тухайн итгэмжлэлийн дагуу бүртгэлээ гэдэг ийм асуудал явсан. Гэтэл энэ асуудал нь харамсалтай нь Дээд шүүхийн хуралдаанаар шийдээгүй, шууд нэг шүүгчийн тодорхойлолт гаргасан бичгийнх нь цахим бүртгэл хийгдчихсэн. Энэнээс болоод Ц.Тувааны зүгээс намын даргыг солих үйл ажиллагаа хийгээгүй. Нэгэнт хийгээгүй учраас энэ бүх алдааг засаад анхныхаа бичиг баримттай байгаа хүн нь буюу С.Эрдэнийг өөрчлөх хуралдаан хийгдээд, энэ хуралдаанаар М.Тулгатыг намын даргаар тавьсан. Энэ процессыг шийдвэрлэе гэхээр нөгөө талд дарга болмоор байна гэсэн бичгүүд яваад байгаа юм. Тэгэхээр аливаа хуулийн этгээд гэж байгаа бол хуулийн этгээд татан буугдсан уу, татан буугдаагүй юу гэдгийг асуух хэрэгтэй. Хэрэв татан буугдаагүй бол итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байдаггүй гэх ойлголт байдаггүй юм.
Миний хуульчийн мэдлэгээр харвал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дээр “Бүртгүүлснээс хойш хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь солигдох хүртэл анхныхаа байр сууриар байна” гэж заадаг. Солих процессоо хурдан хийх хэрэгтэй байна. Гэтэл хурдан хийе гэхээр дүрэм журамгүй яваад байна.
Ц.Элбэгдоржийн хурал дээр хэлсэн үг нь хууль зүйн үүднээс их буруу үг байна билээ. “Намын даргыг Дээд шүүх шийдэхгүй намын гишүүд шийднэ” гэж. Улс төрийн тайлбараар энэ их гоё сонсогдоно. Гэтэл хуулийн этгээдээр дөнгөж бүртгүүлэх гэж байгаа бол гишүүд шийдээд, шийдсэн хүнээ бүртгүүлдэг юм. Одоо бол бичиг баримтад өөрчлөлт оруулах гээд байна. Асуудал нь гэрчилгээн дээр байгаа нэрийг солих тухай асуудал яригдаж байна. Улсын дээд шүүхээс 2017 оны шийдвэрийг хүчингүй болгосон ямар ч шийдвэр гараагүй. Гараагүй учраас итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь байгаа учраас энэ хүмүүс сонгуульд ороод, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд оролцоод байгаа юм.
Бид нарын зүгээс М.Тулгатыг сольсон процесс хуулийн дагуу явагдаад дууссан. Онц их хурал дээр залсан тамганы дугаар, серь нь хүчингүй. Энэ асуудал нь Захиргааны шүүхээр явж байна. Хоёр дахь асуудал нь эд нар даргаа тавиагүй учраас хурлаа хийгээд даргаа тавьчихсан. Уг нь Онц их хурлаар эдгээр асуудлыг шийдэх ёстой байсан. Энэ нь дүрмэндээ байна уу, хуулиндаа байна уу гэдгийг хараад хуулиа санаачлаад явах ёстой.
Хүний олон хүнээ барьж идэхгүй шүү. Тэрнээс биш 300 сумаас ирсэн 3000-5000 хүн асуудал шийдэхгүй шүү дээ. Улсын дээд шүүх юуг хардаг вэ гэхээр дүрэм, журам хуулийг харна.
-Онц их хуралд бүх аймаг, сумын 300 орчим тамгатай төлөөлөгч нар ирсэн. Та нарын хувьд хэт их цөөнх биш үү?
-Би дахиад хэлье. Бүх гишүүд юу шийддэг юм бэ. Хоёрдугаарт, бүх гишүүдээ цуглуулах процесс хуулийн дагуу юу. Тоо хамаагүй. Нарантуулын 10 мянган хүн цуглуулсан ч олон, 500 хүн цуглуулсан цөөн гэж ярьдаггүй. Тэгэхээр хуулиа харъя, дүрмээ харъя.
Бид нар 74 мянган хүнээс санал хураагаад М.Тулгатыг даргаар сонгосон. Энэ процессыг бид өөрсдөө хууль бус гэж үзэхгүй байгаа. Нөхөд бол “Дүнжингарав” зах дээрх уулзалтаа хуулийн дагуу гэснээ сая хууль бус гэж үзээд байна уу гэж би харж байна.
-Генсекээр сонгогдсон Лу.Гантөмөр М.Тулгатыг дэд дарга болгох талаар ярьж байсан. Энэ нөхцлийн хувьд боломжтой юу?
-Мэдэхгүй. Тулгат яагаад дэд дарга гэж? М.Тулгат чинь жинхэнэ дарга нь шүү дээ. Юугаараа дэд дарга болоод байгаа юм. М.Тулгат өөрөө юуг хүсэж байгааг би мэдэхгүй. Гэхдээ 74 мянган хүний сонголт руу нулимахгүй байх гэж би харж байна.
Бид нар албан тушаал наймаалцах хэрэггүй. Бүх юм хууль, дүрэм, журмаараа явах ёстой. Хуулийн дагуу явъя. Хүчингүй болсон тамгаар элдэв юм хийх нь хууль бус, эрүүгийн гэмт хэрэг. Дээд шүүхээр тамганы асуудал шийдэгдээгүй явж байна. Шийдэгдээгүй байгаа ч гэсэн С.Эрдэнэд байгаа тамга хүчинтэй гээд явж байна.
Яг одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн хариу гараагүй байгаа тохиолдолд С.Цогтгэрэлийн тамга хүчингүй. Намайг хүртэл АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн НБД болох уу гэж ярьсан. Би АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга. Гэтэл би М.Тулгатын, О.Цогтгэрэлийн, эсвэл С.Эрдэнийн нарийн бичгийн дарга биш шүү дээ.
Ядаж л ЕНБД-аа сольдог асуудал хуулийн дагуу байх ёстой.
-Хэрэв та үзсэн бол М.Тулгатыг гарын үсгээ зурахыг шаардсан бичлэг байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Миний ойлгосноор Э.Бат-Үүл гэдэг хүнийг нэр дэвшье гэхэд нь санхүү босгоё гээд санхүүгийн үйл ажиллагааг дэмжсэн хүлээн авалт харагдсан. Хүлээн авалтан дээр “Гарын үсэг зураач ээ” гэнгүүт нөгөө хүн хүлээн авалтын арга хэмжээ нь Э.Бат-Үүлд сонгуулийн мөнгө, хандив сурталчилгааны арга байна. Тэгэхээр сонгуулийн арга хэмжээний дунд ийм зүйл болж байгаа нь ямар учиртай юм” гээд татгалзсан харагдсан.
О.Цогтгэрэлд гэдэг хүн намын дарга болох нь нэгдүгээр асуудал юм уу, эсвэл нам доторх асуудлаа шийдэх нь нэгдүгээр асуудал уу. Товчхондоо, онц их хурал шившиг боллоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ардын хувьсгалт намыг Авсанд ортол нь хагаллуу? Баасанхүү дүү
энэ нөхөрт ардчилсан нам ямар хамаа байна ардчилсан нам энэ новшийг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй түрүүний бөөс толгойд гарав гэж энэ новш юу вэ? Урвагч
Энэ чинь нөгөө бичлэг дээр генералаа, миний генералаа 100 мянган доллар л өгчих гээд байдаг гондом мөн биз дээ
ХҮНИЙ ОЛОН ХҮНЭЭ БАРИХГҮЙ ГЭЧИХЭЭД 74,000 ХҮН ЯРИАД БАЙХ ЮМ
Энэ Баасанхүү гэгч улстөрийн үхдэл юүв дээ. Нам намын хатавчинд буг болж явахаа болимоор юм.
HUTSDAG BAAS NII EZEN ENE HUUR IIG 10 JIL SHOROND HJ YAL NI EDLUULED DUSHAAR NI ZAH DR OIMS ZARUULAH HEREGTEI
Хөөрхий сэтгүүлч. Хөөрхий сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбар.