БНСУ-д хууль бусаар оршин суудаг монгол иргэн цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа оргон зугтсан бөгөөд албаныхан түүнийг найман цагийн дараа олж илрүүлэн, дахин баривчилжээ.
Хэргийг тодруулбал, Сувон хотын цагдаагийн алба хаагчид энэ сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд нэг гадаад хүн солонгос хүнтэй маргалдан, танхайрч байгаа талаар дуудлага хүлээн авсан байна. Ингээд цагдаа нар Гвонсон дүүргийн нэгэн барилгын талбайд ирж, Монгол Улсын харьяалалтай гадаад ажилтан "А"-г шалгахад түүнд гадаад паспорт байхгүй болохыг тогтоожээ.
Үүний дараа, цагдаа нар "А"-г Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт хийхээр түүнийг эргүүлийн машинд суулган, цагдаагийн хэсэгт хүргэсэн аж. Гэвч цагдаагийн хэсэгт ирсний дараа "А" эргүүлийн машинаас буунгуутаа зугтсан байна.
Тухайн үед түүний гарыг гавлаагүй байсан гэж цагдаагийн эх сурвалж мэдээлсэн юм. Албаныхан яаралтай эрэн хайх ажиллагаа явуулж, зугтсан монгол иргэнийг тухайн өдрийн 20:30 цагийн орчимд Гвонсон дүүргийн нэгэн эмнэлгээс илрүүлэн, баривчилжээ.
"А" нь "Намайг албадан гаргах байх гэж айсан" хэмээн цагдаа нарт мэдүүлсэн аж. Албаныхан одоо хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тус иргэн нь оргон зайлах үеэрээ өөр гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: news1.kr
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголчууд ингэтлээ шалдаа буух гэж
Адгийн хог шаар л байгаа архичин
Eej aawiinhaa owornoos garaaguu nasand xursen xuuxed shg xogiin erchuudee gadaad xog shaarnuud bish xarin chadaltai owsgootoi n amidrdii laga mine
Livetv yamar eh survaljaas ene hudal medeelelee avsan yum bol. Harin esregereere mgl zaluu ni hamt ajildag so nartaa zoduulad emnelegt bhd ni barisan tgd tsagda nar emneleges hun barih eosgve gd garagsan
Or undestei medee gargaarai
со нар хэт туйлширсан ч тэдэндээ бүүр түүртэж чирэгдсэн ажлын дохио со нар
Hudal medeelel bsan shvv unshij bga humuus undesleltei medeeleld itgeerei
Hudal medeelel
солонгосууд худал мэдээлэл гаргаж байгаа нь монголын төр нохойн баас шиг болсонтой холбоотой.элчин иргэдийнхээ эрх ашгийн төлөө юу хийсэн юм.дандаа на дагасан халтарууд элчинд очдог үнэн биздээ
Хамгаалах төргүй ард түмэн хаана ч очсон гүтгүүлж доромжлуулж зодуулж нүдүүлэх энүүхэнд. Ард түмнээ хамгаалж чадахгүй ийм төрийн түшээд гэгдэх малнууд монголд хэрэггүй. Төрд байгаа хувалзнууд монголлос зайлвал таарна. Нэг ч олигтой хүн монголын төрд алга даа.