АНУ 20 сар буюу жил найман сарын хугацаанд хаалттай байсан хилээ нээж, 30 гаруй улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сард хилээ хааснаар нисэх буудлууд бүхэлдээ идэвхгүй байдалд шилжээд байсан юм.
Харин өнөөдрөөс хилээ нээх болсонтой холбогдуулан нисэх буудлууд ачаалалтай ажиллахаар болж байна. Америкийн нислэгийн компаниудын тийзний захиалга огцом өсчээ.
Хилээ дахин нээж байгаатай холбогдуулан зорчигчдод коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх, нислэгээс гурав хоногийн өмнө Ковид-ын шинжилгээ өгсөн сөрөг хариуг бэлтгэсэн тохиолдолд тусгаарлалтгүйгээр зорчихыг зөвшөөрсөн байна. Холбогдох баримтыг цаасаар хэвлэн баталгаажуулах ба хоёр дахь тунгийн вакцин хийлгэснээс хойш багадаа 14 хоносон байхыг шаарджээ.
Түүнчлэн зорчигчид зөвхөн ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн байх шаардлагатай. Үүнд Жонсон & Жонсон, Пфайзер/БиоНТек, Модерна, АстраЗенека болон Ковишиелд, Синофарм, Синовак үйлдвэрийн вакцинуудыг зөвшөөрнө. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакциныг ДЭМБ, АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй тул уг вакциныг тариулсан иргэдэд АНУ-ын хил давахыг зөвшөөрөхгүй ажээ.
Мөн зорчигч эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар вакцин тариулаагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын албан бичиг, нислэгээс өмнө 24 цагийн хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, сөрөг хариу авсан байх шаардлагатай. Ингэхдээ түргэвчилсэн оношлуур, PCR-ын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Вакцинжуулалтын хувь бага Африкийн улс орнууд, Афганистан, Гайти, Ирак, Армени зэрэг 50 гаруй улсаас зорчигч авахгүй юм байна.
Эх сурвалж: ВВС, CNBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sputnic hiilgesen eugenicuud maani yana daa.
Амeрикууд галзуурах юмаа тэдний вакцин тийм мундаг байж чадахгүй л байншдээ орос вакцин хор бага байгааг батлаад байхад санаатай хувилдаж спутникийг В-г дарж байна
Teneg yxert xen tegeed xelchiv. Amniixaa zorgoor byrax umaa