СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2021-11-08

Өнгөрсөн долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн зохион байгуулагджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан.

Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. . Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна.

Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо.

Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь  торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.