СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-08

Нийслэлийн хэмжээнд 2000 тонн тусгай бодис, 500 тонн давс нөөцөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “а. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд  цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэлээ.

Өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүд хэрхэн анхаарч байгааг Хотын дарга тодруулав. Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа аж. . Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна. Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Энэ жилээс . Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн  94 хувь нь биелжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.