СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Пфайзер"-ын коронавирусийн эсрэг эм халдварын хүндрэлээс 89 хувь хамгаална

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын "Пфайзер" компанийн боловсруулсан коронавирусийг эмчлэх туршилтын эм нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах зэрэг халдварын хүндрэлийн эрсдэлийг 89 хувиар бууруулдаг болох нь тогтоогджээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэхүү эмийг аль болох хурдан дэлхий даяар түгээнэ гэж амласан юм.

Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр, АНУ-ын Засгийн газар тус эмийн олон сая тунг авахаар баталгаажуулаад байгаа аж. "Пфайзер" компани мөн шинэ эмээ нийлүүлэх гэрээний талаар 90 улстай хэлэлцэж байгаа гэжээ.

"Пфайзер" компани энэ оны эцэс гэхэд 180 мянган эмчилгээний курс, ирэх оны эцэс гэхэд дор хаяж 50 сая курс эм үйлдвэрлэхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.