Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний уулзварт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр буюу энэ сарын 7-нд гарсан. Ажлаа хийж яваад осолд өртсөн 32 настай алба хаагч нуруу, нугасны гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж байна. Осол хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тухайн жолоочийг санаатай буюу санамсар болгоомжгүй эсэхийг нь шалгаж тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13 #зохицуулагчийн_биет_зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан.
1970-2016 он хүртэл нийтдээ 16 замын цагдаагийн алба хаагч гудамж зам дээр үүрэг гүйцэтгэгч байхдаа автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг байдаг. Сүүлийн гурван жилд үүргээ гүйцэтгэж байсан 45 албан хаагч автомашинд мөргүүлсэн байдаг.
Цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажилтнууд үүрэг гүйцэтгэдэг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Бичлэгийг эндээс үзэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Машины дугаарыг нууцлаад байхыг бодоход томчуул эсвэл тэдний хамаарал бүхий жолооч байхнээ!