Жошуа Хэлсэй 1898 оны 11 дүгээр сард Умард Кэролинагийн Вилмингтон хотод цагаан арьстнууд өнгөт арьст иргэдийг үй олноор хөнөөх үед амиа алджээ. Түүнийг харамсалтайгаар хүн амины гэмт хэргийн хохирогч болсноос 123 жилийн дараа хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.
Нэр нь үл мэдэгдэх хэдэн зуун цогцсыг таних ажлыг “Гуравдагч хүн” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд 250 орчим өнгөт арьстай иргэний нэргүй цогцос, булшуудыг таниулна гэж төслийн гишүүн Жон Жеремай Жонсон ярьжээ.
Вилмингтонд цагаан арьстнуудын гарт алагдсан хүмүүсээс хамгийн түрүүнд таньж, нэр хаягийг нь тогтоосон хүн бол Жошуа Хэлсэй юм.Түүний зээ Синтиа Браун уг мэдээг сонсоод цочролд орсон бөгөөд юу болсныг сонсох тун хачирхалтай байсан хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
123 жилийн өмнө болсон халдлагын үед өнгөт арьстнуудын хамтын нийгэмлэг бүх салбар, тэр дундаа Засгийн газрын нэгжид ч ажиллаж байсан бөгөөд хэт цагаан арьстнуудыг дэмжигчид энэ тогтолцоог устгахыг хүсдэг байжээ. Тиймээс өнгөт арьстнуудыг эсэргүүцэх, тэдний эсрэг үйл олноор хөнөөх ажлыг зохион байгуулалттайгаар явуулдаг байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.