СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкын 87 настай эмээ магистрын зэрэг хамгаалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Шри Ланка улсаас Канадад цагаачлан ирсэн 87 настай, долоон хүүхдийн эмээ Канад дахь “Йоркийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан хамгийн өндөр настай оюутан болжээ. Варата Шанмуганатан эмээ энх тайвныг эрэлхийлж, улс төрийн шинжлэх ухаан судалсан байна.

Хэдийгээр Шанмуганатан эмээ 90 дөхөж яваа ч сэтгэл нь үргэлжид залуугаараа, ач зээ нартайгаа тоглооогүй үедээ мөрөөдлөө биелүүлэхээр завгүй байдаг гэжээ. Тэр энэ сарын 2-ны өдөр сургуулиа төгссөнөөр амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөх шиг болсон хэмээн ярьжээ.

Йоркийн их сургуулийн төлөөлөгч Глориа Сухасини түүнийг сургуульд нь магистрын зэргээ амжилттай хамгаалсан хамгийн ахмад настай төгсөгч гэдгийг онцолсон байна. Мөн .

Шанмуганатан эмээ Шри Ланкын Веланай нэртэй жижиг тосгонд төрсөн байна. Тэр эх нутагт нь 26 жилийн турш үргэлжилсэн иргэний дайныг судлахыг хүсчээ. Уг дайнд нийт ард түмний 2/3 нь их бага хэмжээтэйгээр өртөж, 70,000 хүн алагдсан юм.

Тэрээр “би үргэлж зүрх сэтгэлдээ энх тайван, шударга ёс, эрх тэгш байдал, ардчиллыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Улс орныхоо түүхийг бүх үеийнхэнд чанга дуугаар хүргэж, энх тайвныг эрхэмлэх ёстой гэдгийг уриалахыг хүссэн” гэжээ.

. 1990 онд англи хэлний багш хийхээр Лондон руу нүүж, Лондоны их суруульд хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Хожим 2004 онд Канад улс руу цагаачилжээ.

2019 онд тэтгэлэгтэй суралцах боломж олдсон тул улс төрийн шинжлэх ухаанаар суралцах амьдралынх нь сүүлчийн боломж гэдгийг ойлгон элсжээ. Түүний мөрөөдөл үүгээр дуусаагүй ба дайны дараах Шри Ланкын талаар ном бичихээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.