Марокко улсаас Туркийг чиглэсэн ЭйрАрабиа компанийн онгоцны зорчигчид эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсны улмаас замдаа чиглэлээ өөрчлөн, Испанийн Балеарик арлын Палма нисэх буудалд ослын буулт хийжээ. Онгоц ослын буулт хийх үед 21 зорчигч гарч зугтсан байна.
Испанийн холбогдох албаны хүмүүс тэдгээрийн 12-ыг нь баривчлан саатуулсан бөгөөд үлдсэн есөн хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр тэдгээр 20 гаруй хүнийг зугтаалгахын тулд зорчигчдын нэг чихрийн шижин өвчний комд орсон мэт худал дүр эсгэн ослын буулт хийлгэсэн байна. Уг жүжиглэсэн зорчигчийг ч мөн саатуулжээ.
Нисэх буудлын зүгээс эрүүл мэндийн шалтгаан болон осол гэмтлээс болж онгоц чиглэлээ өөрчлөн ослын буулт хийх хүсэлт олон ирдэг ч зорчигчид онгоцноос зугтаах тохиолдол бараг гардаггүй хэмээн мэдэгджээ. Уг явдлаас болж Палма нисэх буудал түр хугацаанд хаалгаа барьсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лалынхнаас гарахгүй юм байхгүй