СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-08

Увс, Өвөрхангай аймагт хоёр иргэн осгож нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд төөрсөн, сураггүй алга болсон, голын мөс цөмөрч автомашин суусан зэрэг дуудлага мэдээлэл иржээ.

Тухайлбал, Увс аймаг, Бөхмөрөн сумын “Хужирт” гэдэг газарт УАЗ-31512 загварын автомашин энэ сарын 3-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг энэ сарын 6-ны өдөр өгчээ.

Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, .

Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Эрээн дэнжийн бригад” гэдэг газарт иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн Э-ын найранд очиж /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, .

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Архангай аймаг, Түвшрүүлэх сумын . Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Ё-гийн “Королла Филдер” загварын суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг 9 цаг ажиллаж, автомашиныг татан гарган иргэн Ё-д хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Арбулаг сумын “Дайман” гэдэг газарт “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад

Тус сумын хэсгийн цагдаа болон орон нутгийн иргэд очиход Мөрөн сумын харьяат иргэн тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/, Арбулаг сумын харьяат иргэн зорчигч Д/43 настай, эрэгтэй/ нар машины тэвшин дээр байсныг эсэн мэнд гаргаж, тус сумын ЭМТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.