Малчин Д.Тогтохбаяр гэргий С.Цэгмидтэйгээ амьдрал зохиогоод 30 жилийн нүүрийг үзжээ. Тэд ханилсан цагаасаа эхлэн фермерийн аж ахуй эрхлэн амьдрал ахуйгаа бусдын жишгээр цэцэглүүлсэн эгэл жирийн нэгэн гэр бүл. Гэсэн ч тэд зөвхөн өөрсдөө аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэлгүй бусдад сайхан сэтгэлээр харамгүй туслахыг хүсжээ. Тогтохбаярын гэр бүл БЗД-ийн 20-р хороонд орших гэртээ “Жаргалан эдлэн” ТББ Ахмадуудын асрамжийн газрыг 2019 оноос ажиллуулж эхэлсэн байна. Энэ 2 жилийн хугацаанд тус газарт харж хандах хүнгүй хэвтрийн өвчтэй өндөр настангуудыг байрлуулж асарч тордон, хөл дээр нь босгож амьдрах итгэлийг өгчээ.
Уг асрамжийн газарт ахмад настнууд болон, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 35-75 насны 11 хүн асруулан амьдарч байна. Эдгээр иргэд нь анх ирэхдээ өвчиндөө шаналж зовсон, алхаж чаддаггүй хэвтэрт удаан байсан бол одоо бүгд хөл дээрээ босч, бие нь сайжирч амьдрах итгэл, урам зоригтой болсон гэдгийг Цэгмид гуай болон ахмадууд хэлж байна.
“Жаргалан эдлэн” асрамжийн газар нь анх дан ганц энэ гэр бүлийн санхүүжилтээр санхүүждэг байсан бол сайхан сэтгэлтэй иргэд болон БЗД-ээс нь боломжоороо туслалцаа үзүүлж эхэлсэн гэж байна. Гэсэн хэдий ч энэ төвд яаралтай шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудлууд байна. Тухайлбал тус асрамжийн газар тог цахилгаанд холбогдоогүй 2 жил болжээ. “Жаргалан эдлэн” ТББ Ахмадуудын асрамжийн газрын ахмадууд нэн түрүүнд тог холбуулах хүсэлтэйгээ биднээр дамжуулан уламжиллаа. Мөн эдгээр иргэдэд бусдын сэтгэлийн дэм, хайр халамж багаддаггүй бөгөөд сайхан сэтгэлтэй иргэд болон аж ахуй нэгжүүд “Жаргалан эдлэн” ТББ-д хандахад үргэлж талархалтай хүлээн авна гэдгээ биднээр дамжуулан илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нохой Загдаагийн араас орчихгүй бол болж л бн
Ene 2 hvnii dugaatai bnu olj ogch tuslaach
88636086