ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар хүргэлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 789 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 625 нь нийслэлд, 164 нь орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1736 болсон байна. Нас барсан иргэдийн зургаан нь эрэгтэй, зургаан нь эмэгтэй байсан бөгөөд 41-80 насны иргэд нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 13248 байгаа бол гэрийн хяналтад 37131 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 5906 нь хөнгөн, 5576 нь хүндэвтэр, 1485 нь хүнд, 281 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 2640 хүүхэд, 636 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.