Бразилын орчин үеийн хамгийн алдартай дуучдын нэг Марилия Мендонса нисэх онгоцны ослоор нас барсан талаар албаныхан мэдээлжээ. 26 настай байсан Мендонса хоёр настай хүүтэй юм.
Мендонсагийн зорчиж явсан онгоц Минас-Жерайс мужийн зүүн өмнөд хэсэгт осолдсон бөгөөд онгоцонд байсан түүний авга ах, продюсер болон нисэх багийн хоёр гишүүн бүгд амиа алдсан байна. Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор мөрдлөгийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Тэрээр өнгөрөгч баасан гарагийн орой Каратинга хотод тоглолт хийхээр аялж явсан хэдий ч түүний онгоц хүрэх газраасаа 12 км-ийн зайд осолдсон байна. Энэхүү ослоос хэдхэн цагийн өмнө тэрээр хувийн онгоцондоо сууж байгаагаа харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээндээ байрлуулсан юм.
essa é a realidade meu povo! hahahah💪🏼🏋🏻🥬🥦
— maria mendonça (@MariliaMReal) November 5, 2021
me conta aqui nos comentários mais delícias desse estado maravilhoso que é Minas Gerais! pic.twitter.com/cGBx2kJrzR
Марилия Мендонса өсвөр насандаа дуучны карьераа эхлүүлж, 2016 онд үндэсний хэмжээний од болоод байжээ. Тэрээр Бразилын Сертанежо гэх хөгжмийн урсгалын томоохон нэрсийн нэг бөгөөд 2019 онд Латин Грэммигийн эзэн болсон байна.
Коронавирусийн цар тахлын улмаас Мендонса өнгөрсөн жил хэд хэдэн цахим тоглолт хийсэн бөгөөд эдгээр тоглолтын нэгийг 3.3 сая хүн үзэж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалтын дээд амжилтыг тогтоосон юм. Тэрээ мөн 2020 онд "Spotify" платформ дээрх бразилчуудын хамгийн их сонссон уран бүтээлч болжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.