СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Берлин дэх ОХУ-ын ЭСЯ-ны гадна нас барсан хүн тагнуул байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өнгөрсөн сард Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны гадна нас барсан эрэгтэй нь Оросын Холбооны аюулгүй байдлын албаны нууц тагнуул байсан гэж ХБНГУ-ын Аюулгүй байдлын албаныхан үзэж байна. Энэ талаар Германы "Der Spiegel" агентлаг мэдээлсэн юм.

Хэргийг тодруулбал, Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус эрэгтэй нь ЭСЯ-ны барилгын дээд давхраас унасан аж.

Өмнө нь энэ явдлын талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байсан билээ. Тэгвэл, "Der Spiegel" агентлагийн нийтлэлийн дараа Оросын ЭСЯ-ны зүгээс дипломатч нь нас барсан гэдгийг баталсан хэдий ч "Ёс зүйн шалтгаанаар энэхүү эмгэнэлт явдлын талаар тайлбар хийгээгүй" гэж тэмдэглэжээ.

Берлиний цагдаа нар ч мөн тайлбар өгөхөөс татгалзаж, бүх асуултыг прокурорт шилжүүлсэн байна. Германы Аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан дипломатч барилгаас хэрхэн унаж, ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд

Нэрийг нь нууцалсан тус эрэгтэйг албан ёсны бүртгэлд Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга гэж бүртгэсэн байсныг нийтлэлд онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.