СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-11-06

Монгол бүтээгдэхүүний павильон Шанхай хотод нээгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг "Хятадын олон улсын импортын үзэсгэлэн" 2021 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдөр болж байна. Уг арга хэмжээнд манай улсын аж ахуйн нэгжүүд тогтмол оролцож ирсэн бөгөөд цар тахлын улмаас энэ удаагийн экспод "АПУ" ХК, "MIM Global" ХХК, "SainTumen Cashmere" зэрэг гурван компани оролцож байгаа юм.

Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээг угтан Шанхай хотын Хунчяо бизнесийн бүс дэх Грийнланд дэлхийн импортын бараа, бүтээгдэхүүний худалдааны төвд

Уг нээлтийн ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, "Шанхай Шинэ Трэйд" ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид оролцжээ.

бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй "Шанхай Шинэ Трэйд" ХХК уг павильоны үйл ажиллагааг бие даан хариуцаж байгаа аж. Түүнчлэн тус компани нь өнгөрсөн хугацаанд Хятад улсын зээлд манай улсаас бараа нэвтрүүлэн худалдаалахад шаардлагатай холбогдох дүрэм, журам болон тээвэр, логистикийн чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулжээ.

Грийнланд төвд манай улсын импортын барааны павильоныг нээн ажиллуулснаар тус худалдааны төвийн нэгдсэн платформоор дамжин БНХАУ-ын хэд хэдэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй салбаруудаар манай улсын экспортын бүтээгдэхүүнийг худалдаалах боломж нээгдэж байгаа юм.  

Ингэснээр цаашид Монгол Улсаас Хятад улсын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой билээ.

БНХАУ-ын Грийнланд групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт Шанхай хотдоо 2 дугаарт ордог томоохон компани бөгөөд Шанхайн импортын экспо арга хэмжээ зохион байгуулагддаг Үндэсний үзэсгэлэнгийн танхимын урд хэсгийн талбайд өөрийн цогц байгууламжийг барьж байгуулсан байна. Энэхүү цогц төвд Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төвөөс гадна оффисын барилга, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, 5 одтой зочид буудал багтдаг ба уг төв нь хамрах хүрээгээрээ Хунчяо бизнесийн бүсэд 2 дугаарт бичигдэж байна.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.