Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 940 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 583 нь Улаанбаатар хотод, 356 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны есөн иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,724 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 13,915 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,155
Хүндэвтэр - 5,908
Хүнд - 1,561
Нэн хүнд - 291 хүн байна.