СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-05

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын IV хуралдаан боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын дөрөвдүгээр хуралдаан 11 сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Монголын талаас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, Хятадын талаас БНХАУ-ын  Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дарга Хуан Гуаншэнь,  БНХАУ-ын ГЕГ-ын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Ван Ке нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар Коронавируст халвар (COVID-19) хоёр талын боомтын үйл ажиллагаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй том сорилт болж байгааг онцлон тэмдэглээд хамтран ажиллах дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол улсаас экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг ашиглаж эхлэх, , цаашид хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, гадаад худалдааны цахим нэг цонхны үйл ажиллагааны талаар харилцан туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг харилцан тохиролцлоо.

Хуралдааны протоколд хоёр талын комиссын тэргүүн нар гарын үсэг зурсан бөгөөд хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар ГЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.