Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн зэрэг нь 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал Ардчилсан намд үүссэн гэж Улс Төрийн Зөвлөл үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулах шийдвэрийг гаргасан.
Ардчилсан намын 200 мянга гаруй гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 1318 төлөөлөгч өнөөдрийн Онц их хуралд оролцож байна.
Ардчилсан намын дунд шатанд засаглаж байгаа 8 аймаг,бусад 13 аймгийн намын дарга болон гишүүд тамга тэмдэгийн хамт их хурлын танхимын хойморт байрлах газрын зураг дээр тамгаа дарж үлдээснээр онц их хурлын нээлт эхэллээ. Ардчилсан намын Онц их хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж. Батсуурь, Н.Ганибал, А.Адъяасүрэн нар оролцохоос гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Арчилсан намын анхны дарга, МУ-ын баатар Э.Бат-Үүл нар хүрэлцэн иржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм их зүтгэл, сэтгэл, зардал гаргаж онц их хурлаа хийчээд эсрэг тал нь энэ хурал хүчингүй гээд зүтгэчихвэл хайран цаг хугацаа болно шүү? Эрдэнэ намаар ыүү тоглоорой. Шийдэлд хүрцгээ.