СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Чулууныг түүхэн чухал эх сурвалжийг Хятадын талд өгсөн хэмээн буруутгаж болзошгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг түүх соёлын хосгүй үнэт өв болох Чингис хааны үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тэгвэл энэ удаад сайд асан С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн хэрэгт буруутгагдаж болзошгүй байна. Учир нь Эрүүгийн цагдаагийн албанаас соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ. 

“Үндэсний номын сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн аж. БНХАУ-ын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэрээр хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэг гэнэ.   

Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
3 жилийн өмнө
192.82.76.11

Шалгах нь зөв. Цаашид ийм зүйл гаргуулахгүй байхын тулд бүхий л зүйлийг хийх хэрэгтэй. Хосгүй үнэт өв шүү дээ. Одоо тэр үнэ цэнэгүй болсон. Хоер боть ном болоод, хэвлэгдээд, борлогдоод Хятадын орлого болж байгаа. Манайх юуч үгүй. Байгуулсан гэрээ мэрээг нь шалгах хэрэгтэй!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.