СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-05

Нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн эвдэж сүйтгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Золбоо болон тус дүүргийн 13 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 дугаар байрнаас 99 дүгээр цэцэрлэг хүрэх зам дагуу засвар хийжээ. Учир нь тухайн хэсэгт борооны ус ихээр тогтож, шалбааг үүсдэг, сул шороон хөрс бүхий эвдрэлтэй, явган замгүй байсан юм. Тодруулбал, 217,8м2 явган зам тавих, 1,5м урттай 32ш хамгаалалтын хайс хашлага суурилуулах ажлыг энэ оны наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийн хооронд хийж, ашиглалтад оруулжээ.

Гэтэл энэ сарын 02-ны өдөр иргэн Д.Батсайхан тохижилт хийсэн нийтийн эзэмшлийн явган зам, замын хашлагыг үйлчилгээний зориулалттайгаар эзэмшиж байгаа хэмээн дур мэдэн эвдэж сүйтгэсэн байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын асуудлыг судлан шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.