Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Боомт хот" болгох төсвийг Сайхан суманд “Нийтийн эзэмшлийн байруудын гадна фасад, засвар"-ын ажил хийхээр зориулалтыг нь өөрчилсөн хэмээн шүүмжлүүлээд буй УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнөөдрийн /2021-11-04/ нэгдсэн чуулганы хуралдааны үеэр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Энэ жил ОХУ-Монгол улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй онцгой жил. Манай Алтанбулаг сум хувьсгалын өлгий нутгаас гадна улсын эдийн засагт эрчимтэй хөгжил авчрах эхлэл тавигдсанд би их баяртай байна. Жилд 1,8 тэрбум долларын худалдаа хийгдэж, эдийн засаг эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул "Боомт хот" болох ёстой. Нийт 12 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ талаар холбогдох яаманд санал хүргүүлсэн ч төсвийн нөхцлөөс шалтгаалж өөрчлөгдсөн. Гэхдээ Алтанбулаг сумыг "Жишиг сум" болгох 4 тэрбум төгрөг тусгагдсан нь цаашид "Боомт хот" болох эхлэх тавигдсан гэсэн үг. Энэ асуудлыг дэмжиж өгсөнд гишүүддээ баярлалаа.
Энэ асуудал зөвхөн Сэлэнгэ аймгийн асуудал биш. Эдийн засгийн эргэлтэд чухал нөлөө үзүүлэх тул "Боомт хот" болгохыг дэмжиж ажиллахыг гишүүдээсээ хүсье" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za odoo idej ihlendee 4 ter bum avaad usand haysan chuluu shig bolno harj l bgaarai