СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-04

Г.Занданшатар: Коины асуудалд Монголбанк, СЗХ хариуцлага хүлээхгүй гэж хэлж болохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганаар хийлээ. 

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс танилцуулсан санал, дүгнэлтэд "10 их наядын цогц төлөвлөгөө анх зарлах үед Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) 8.2 орчим их наяд төгрөгийн хэмжээтэй байсан ба хагас жилийн хугацаанд 3.6 их наяд төгрөгийн дэд хөтөлбөрүүд хэрэгжсэний дараа үнэт цаасны хэмжээ буураагүй харин өссөн нь эрсдэл өндөр байгааг илэрхийлж байна хэмээн үзлээ.

Монголбанкны үндсэн зорилт үнийн тогтвортой байдлыг хангах байтал төсвийн төслийн төлөвлөлт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид ямар эрсдэл гарч болох талаар тооцоо хийсэнгүй. Мөн Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Койны талаарх зохицуулалт, хяналт байхгүй, хараат бус бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна" гэж дурджээ. 

Энэ асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, Монголбанкны Ерөнхийлөгч хуулиа л барьж ажиллах ёстой. Янз бүрийн ашиг сонирхол, нөлөөнд автаж болохгүй. Ер нь цахим мөнгөний харилцааны эхний үе нь биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болсон. Дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байгаа. Манайхан нэг сарын өмнөөс шаардлага тавиад судалгааг эхлүүлсэн. БНХАУ дижитал юанийг өвлийн олимпийн үеэр зарлах болсон. Хойд хөрш дижитал рублийн судалгааг эхлүүлсэн. Нүүрсний тооцоог дижиталаар хийх бол бид дижитал төгрөгийн харьцаанд орсон, эрхзүйн орчин бүрдсэн байх ёстой болно. Иймд энэ салбарт анхаарах цаг болсон.

Харин гадуур хэтэрч байна. Коины асуудалд Монголбанк, СЗХ нь “Бид хариуцлага хүлээхгүй” гэж хэлэх нь хангалтгүй. Хүмүүс цалингаа урьдчилж аваад коин худалдаж аваад байна. Бараа материалын мөнгөө коин болгоод байна. УИХ төрийн эрх дээд байгууллага, мөн төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байх үеэрээ анхаарал тавихгүй бол болохгүй нь гэсэн асуулт, санал их ирж байна. Тиймээс Виртуал хөрөнгийн хууль эцэслэн гартал шинэ коин, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна. Одоо гарчихсан шинэ коин, шинэ биржийг эрсдэлийг удирдах ажилд илүү анхаарахгүй бол сүүлийн үед хэт хавтгайрах нь. Нэг их наяд орчим гүйлгээ хийсэн гэж яригдаад байна. Сүүлд нь эрсдлийн асуудлыг хянан зохицуулаагүй болох вий гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.