СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-04

Х.Цагаанбаатар: Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунд хамрагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц

“Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай салбар хоёр жилийн хугацаанд гацаанд орлоо. Дотоодод спортын ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тиймээс хүнд байдлаас гарах боломж бол III тун гэж харж байна. Тамирчид болоод спорт сонирхогчдын хувьд нэмэлт тун хийлгээд спортын тэмцээн уралдаанд оролцох, үзэж сонирхох боломжтой болж байна. Тиймээс спортын салбарынхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Мөн ирэх даваа гарагаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, багш нар вакцинаа хийлгэнэ. Нийт спорт сонирхогчдодоо хандаж III тундаа хамрагдаарай гэж уриалж байна” гэлээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч Ц.Даваажав

“Ковид-19”-ийн халдвар авч, өвчилсөн бол эдгэрээд 21 хоносны дараа III тундаа хамрагдаж болно. Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 явуулын баг ажиллаж байна” хэмээв.

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар

“Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунг өнөөдөр хийлгэж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаад, урлаг, спортын арга хэмжээ, бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна. Хүн бүр өөрийн хариуцлагын хүрээндээ, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай” хэмээн уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.