СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр эргэн сэргэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Иран улс болоод зургаан улсын хамтарсан Р5+1 цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээр 2015 онд эхэлсэн ч гурван жилийн өмнө буюу 2018 онд зогсонги байдалд орсон. Гурван жилийн хугацаанд завсардсаны эцэст уг хэлэлцээр дахин сэргэхээр болжээ.

Энэ сарын 29-ний өдөр Австралийн Вена хотод болох Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт Ираны талаас хэлэлцээрийг ахалж буй Аль Бакер Кани Засгийн газар оролцоно гэдгийг мэдэгдсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард Иран улсад болсон сонгуулиар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ тухай нухацтай авч үзжээ.

АНУ-ын хувьд Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед хэлэлцээрээс гарсан ч Ардчилсан намаас шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден эргэн нэгдэх сонирхолтой байгаа юм. Тиймээс .

Ноён Кани “Венад болох уулзалтаар хууль зөрчсөн, хүнлэг бус хоригийг арилгах зорилготой уулзалт хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцов” хэмээн жиргэсэн байна. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Ираны тал нухацтай хандаж чадвал тохиролцолд хурдан хүрэх боломжтой гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.