СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухаан алдсан аавынхаа царайг гар утсан дээр нь таниулж, гэр бүлээ аварчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Массачусетс мужид есөн настай охин нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон гэр бүлийн гишүүдийнхээ амийг аварчээ. Броктон хотод хар салхи шуурсны дараа гурав хоногийн турш тог тасарсан тул 9 настай Жэйлайн Барбос Брандао охины эцэг эх тог үүсгэгч генератор түр хугацаанд зээлдэн ашиглаж байжээ.

Гэтэл аравдугаар сарын 28-ны шөнө охиныг орондоо байхад аав нь орилохыг сонсоод гүйж очтол аав, ээж хоёр нь ухаангүй хэвтэж байхыг олжээ. Охиныг очиход аав ээж хоёр нь өнгөгүй, үнэргүй хийнд бүчүүлсэн байж. .

Охин дуудлага өгснийхөө дараа долоон настай дүүгээ авч гаран хөршөөсөө тусламж хүссэн байна. Охины цаг алдалгүй хийсэн үйлдлийн ачаар уг гэр бүл амь аврагджээ.

Хатагтай Брандао хамгийн сүүлд орилсноо санаад түүнээс хойш ухаангүй байсаар ухаан орохдоо түргэн тусламжийн машинд явж байжээ. Түүний хэлснээр зээлж авсан генератор нь чимээ ихтэй тул арын хашаандаа байрлуулсан байна. Бүрэн унтраасан гэж бодоод аюулгүй хадгалахын тулд гэртээ оруулж ирсэн боловч осол гарчээ.

Генераторыг цаг ямагт гэрээс хэдэн метрийн зайтай тавихыг зөвлөдөг. Аврагчид Брандаогийн байшин дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ 1,000 ppm хүрсэн байсныг тогтоожээ. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.