СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-04

🔴 LIVE: ЭМ-ийн салбарт мөнгө дутагдаагүй харин засаглалын хямрал, менежмент дутагдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 03 дугаар  тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Уг ажлын хэсэг нэгдсэн дүгнэлтээ гарган өнөөдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар мэдээлэл хийлээ.

М.Оюунчимэг: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ анхан шатан дээр хангалтгүй байна. .

2019 онд 10.1 тэрбум, 2020 онд 38.5 тэрбум, 2021 онд 12.6 тэрбум, төсвийн тодотголоор 110 тэрбум /ковид-19 цар тахлын өвчлөлтэй холбогдуулан/ төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахаар зориулан баталсан бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 17.8 тэрбум төгрөгийг тусгаад байна.

Хэдийгээр жил бүр ингэж улсын төсөвт олон тэрбум төгрөг тусгаж, хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авч байгаа хэдий ч өнөөдөр эмнэлэгтээ, эмчдээ, иргэндээ уг төсөв мөнгө хүрч очиж чадахгүй байгааг баримтаар тогтоосон.

. Ер нь бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг тоног төхөөрөмж, оруулж ирдэг хэдэн компаниудыг угждаг байжээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут: .

Ж.Чинбүрэн: Анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарах хэрэгтэйг мэдэж авлаа. Иймд энэ жилийн төсөвт анхан шатны тусламж үйлчилгээнд зориулж 87 тэрбум төгрөгийг тусгахаар болсон.

2022 оны төсөвт эмнэлгийн ажилтны цалин хөлсний нийт зардалд 170 тэрбум төгрөг тусгаад явж байгаа. 87 тэрбум төгрөгийг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгт зарцуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.