Чансаагаараа дэлхийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтад тэргүүлсээр ирсэн Оксфордын их сургуулийн Линакре коллеж нэрээ солихоор болжээ. Вьетнам улсын хамгийн чинээлэг эмэгтэй Нгуен Ти Фуонг Тао коллежид 155 сая фунт стерлингийн хандив өгөхөө мэдэгдсэний дараа түүнд хүндлэл үзүүлж Тао коллеж хэмээн нэрээ өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.
Линакре коллеж хандивын эхний ээлжийн 50 сая фунт стерлингийг хүлээж авсныхаа дараа нэрээ Тао болгож өөрчлөх хүсэлтээ холбогдох байгууллагад илгээж, зөвшөөрөл хүссэн байгаа ажээ. Тус коллеж нь 1962 онд байгуулагдсан бөгөөд сэргэн мандалтын үеийн анагаах ухааны эрдэмтэн, сонгодог утга зохиол судлаач, хүмүүнлэгийн үйлстэн Томас Линакрегийн нэрээр нэрлэгдсэн юм.
Вьетнамын хамгийн баян эмэгтэйн эзэмшдэг Совико группын өгсөн хандиваар коллеж шинэ төгсөлтийн төв байгуулж, тэтгэлэгтэй хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэхээр болжээ. Тус групп газрын тос олборлолт, хийн судалгаа, чулуужсан түлшний салбарт үйл ажиллагаа явуулдгаас гадна Вьетнам улсын анхны хувийн эзэмшлийн ВьетЖет Эйр нислэгийн компанийг удирддаг байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МОНГОЛ ЭР ХҮН СОНИРХОДОГ ГЭСЭН ШҮҮ МАНАЙХААН