СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-04

Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан" одон гардуулахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт тохиож буй. 

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос эхэлжээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Чингис хаан" одонгоор шагнах хүнийг Монгол бахархлын өдрөөс гурван хоногийн өмнө нийтэд мэдээлдэг. . Мөн Монгол бахархлын өдөр болох Төрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрт "Чингис хаан" одон олгох тухай тусгаагүй байна. 

2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хаан” одонг олгохгүй өнжиж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ. 

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр:

  • 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
  • 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
  • 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

"Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд: Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.