СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-04

🔴 LIVE: УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн ТГ-ын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

АН-ын дэд дарга Д.Ганбаяр УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах талаар мэдээлж байна. 

АН-ын дэд дарга Д.Ганбаяр: 

-Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж байхгүй. Гэтэл УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр энэхүү хүсэлтийг хүлээн авч, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр руу цохож, Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн. Үүнээс болж өдгөө үүсээд байгаа АН-ын маргаан дэгдсэн. Ийм учраас бид АН-д их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр дээрх хүмүүсийг АТГ-т шалгуулахаар хандаж байна. 

Цахим бүртгэлд Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн үйлдэлдээ Х.Сонинбаяр Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын шийтгэл хүлээсэн. Гэтэл дараа нь буюу 3,4 дүгээр сард хуралдсан шүүх хурлыг өөрөө даргалж, шуудхан хэлбэл өөрийнхөө гаргаж байсан шийдвэрийг өөрөө хэлэлцсэн нь хууль бус юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.