АНУ-ын Жеоржиа мужид мягмар гарагийн өглөө сургуулийнхаа автобусыг хүлээж байсан 16 настай сурагчийн толгой руу өөр нэг сурагч бууджээ. Цагдаагийн өгсөн мэдээллээр уг хэрэг Гвиннетт хотод өглөөний 06:30 цагт гарсан байна.
Толгойдоо буудуулсан сурагчийн биеийн байдал хүнд байна. Түүн рүү гал нээсэн 17 настай сурагчийг сэжигтнээр татан баривчилж, галт зэвсэг хууль бусаар эзэмшиж байсан, бусдын биед онц ноцтой гэмтэл учруулсан хэрэгт буруутгажээ.
Толгойдоо буудуулсан болон буудсан сурагчид Гвиннетт хотын ахлах сургуульд сурдаг юм байна. Мөн тэд өмнө нь санал зөрөлдөж маргаж байсан удаатай ажээ. Хохирогчийн биеийн байдлаас шалтгаалж сэжигтэнд тулгах ял өөрчлөгдөнө гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.