СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-04

Цэргийн ангийн хэрэгсэл ачиж явсан машин шатжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг зорьж явсан цэргийн автомашины цуваанаас нэг нь учир битүүлгээр шатжээ.

Тус цэргийн ангид хэрэглэх эд хэрэгсэл ачиж явсан цувааны дөрөвдүгээрт явсан уг тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Манхан сумын нутагт аравдугаар сарын 31-нд галд өртсөн аж. Орон нутгийн эх сурвалжууд “Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа. Үүнээс болж хүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Ачсан ачаан дунд л гал гарах хэрэгсэл байснаас шатсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж буй юм билээ. Энэ хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа” гэв.

БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албанаас ачиж явсан эд зүйл, тээврийн хэрэгслийн хохирлын тооцоог гаргахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.28

ЯМАР АРЧААГҮЙ ЮМ

Зочин
3 жилийн өмнө
212.102.51.229

сайн шалгах хэрэгтэй. хорлон сүйтгэх ажиллагаа ч байж мэднэ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.60

Gvn emegnel ilerhile ih hetsvv hereg bolje erdenet hvni ami ercdeegvi hoino yahaw de hvni gai zowlon ymar helj irreh bish dee naad joloochoo bas harj vzeh herertei shvv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.