СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-04

Цэргийн алба хаагч юуны учир амиа хорлов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ.

. Талийгаач нь Баянхонгор аймгийн харьяат нэгэн бөгөөд тус аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан гэнэ. Тэрбээр тухайн үед анги байрлалаа орхин явсан, цэргийн ангиас оргосон байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд ангийн удирдлага нь өгсөн аж.

Уг нь . Талийгаачийн гэр бүлийнхэн зэвсэгт хүчний анги салбарт ажилладаг учраас танил талаа ашиглан нутагт нь цэргийн албанд татсан байх магадлалтай аж.

Харин юуны учир ийм алхам хийснийг нь тогтоохоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Эх сурвалжууд “Өнгөрсөн жил цэрэг татаагүй, хал цэрэг гэж байхгүй. Тиймээс дэглэлт дарамтаас болсон гэж үзэх үндэслэл муутай. Мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болох биз” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.