СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин 2030 он гэхэд 1,000 цөмийн цэнэгт хошуутай болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ дэлхий дээр хамгийн олон цөмийн цэнэгт хошууг нөөцөлсөн байдаг. Тус улсад 3,750 цөмийн цэнэгт хошуу хадгалагдаж байна. Тэгвэл БНХАУ-д өнгөрсөн жил 200 хүрэхгүй цөмийн цэнэгт хошуу бий гэж Пентагоны эрдэмтэд таамаглаж байсан бол Бээжин цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр зургаан жилийн дотор 700 цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хүчин чадалтай болсон ажээ. .

Америкийн эрдэмтдийн холбооны гаргасан “БНХАУ-ын 2021 оны арми, аюулгүй байдлын хөгжил” нийтлэлд дээрх мэдээллийг онцолжээ. Хятад гурван ч талбарт цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэж байж болзошгүй бөгөөд цөмийн хүчин чадлын хөгжил нь АНУ-аас хурдтай байгааг дурдсан байна. Уг нийтлэл Хятадын цөмийн зэвсгийн хүчин чадлаас гадна тус улсын зэвсэгт хүчний шинэчлэл, ирээдүйн хөгжлийг тусгажээ.

Хэрэв Хятадын цэрэг армиа бүрэн шинэчлэх төлөвлөгөө гүйцэлдвэл Тайваний асуудалд илт давуу байр суурьтай болох нь гарцаагүй бөгөөд ойрын хугацаанд холын зайд цөмийн пуужин хөөргөх чадамжтай болох нь АНУ-ын Засгийн газрын сэтгэл түгшээсэн асуудал болох нь дамжиггүй юм. . Ингэснээр Энэтхэг-Номхон далайн бүсэд АНУ болон түүний холбоотнууд аюулгүй байдлыг хангаж ирсэн нь өөрчлөгдөх төлөвтэй ажээ.

Өнгөрсөн зун Хятадын тал дуунаас хурдан пуужингийн туршилт хийсэн гэж Вашингтон буруутгасан боловч Бээжин эрс эсэргүүцсэн. 2020 оны дүгнэлтээр Хятадын цэрэг армийн хөгжил 2021 онд дуунаас хурдан пуужингийн туршилт хийх хэмжээнд хүрээгүй байсан гэж Америкийн шинжээчид тайлбарлаж байгаа юм. Харин энэ зун уг туршилтыг хийсэн нь Хятадын зэвсэгт хүчний нөөц боломж хэрхэн хурдацтай хөгжиж байгааг харууллаа гэж Пентагоны шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.