СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-04

🔴 LIVE: Маргааш хуралдах АН-ын Онц их хурлыг АН-аас хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

АН-ын дарга М.Тулгат болон НБД О.Баасанхүү нар маргааш хуралдах АН-ын Онц их хурлын талаар байр сууриа илэрхийллээ. 

АН-ын дарга М.Тулгат: 

-Сая уншсан мэдэгдэл дээр хууль ёсны АН хаана байгаа нь тодорхой байгаа. Цаасан сонгуулиар сонгогдсон АН-ын дарга Их хурал хийх талаар хамтран ажиллая гэдэг санал гаргасан. Бид зөвшөөрсөн. Харин яагаад Их эвлэрлийн гэдэг нэр Онц их хурал болсныг мэдэхгүй байна. 

Бид эвлэрээгүй байгаа. Асуудал шийдэгдээгүй байгаа. АН-ын дүрэмд Онц их хурал хийх тухай зүйл, заалт ч байхгүй. Тэгэхээр маргааш болох гэж байгаа АН-ын Онц их хурал бол хүчин төгөлдөр бус юм. Хүчингүй хурлын шийдвэр ч хүчингүй. 

АН-ын НБД О.Баасанхүү: 

-АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа өгсөн. Нөгөө талыг уриад АН-ын даргын сонгуулийг хийе гэхэд өөрсдөө тусдаа даргаа тодруулсан. Нэг дүрэмтэй болъё гэхэд зөвшөөрөөгүй. Ер нь энэ хурлын ард хулгайч нарын дарга байгаа шүү. Корона дуусаагүй үед ийм олон /1300.Сур/ цуглуулж болохгүй учраас бид хойшлуулъя гэдэг саналыг удаа дараа тавихад хүлээн авсангүй. МАН-ын даргын зөвлөхтэй бид хамтран ажиллах боломжгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
2 жилийн өмнө
72.203.86.54

Tulgataa chi zaluu hyn baij erdeneed hutlugduud munch huurhiilultei amitan yumdasa.ardchilaliin nereer erdenee ardchilsan namiig ustgahaar daalgavartaigaar ulairch baigaag ch medej baigaaa.erdeneegiin gulug bolood duuschere

Лхагвасүрэн
2 жилийн өмнө
202.9.40.206

АН нь нам үүсгэн байгуулцсан хүмүүсээ хаяж ялгаварлан гадуурхах нь хэрээсээ хэтэрч энэ хэвшил болдог нь.Эрх мэдэлд хүрч байж улсаа идэж ард түмнээ улам ядуу болгох гэсэн намын бодлого ч юм юм хүмүүсийн өөрсдийн бодлогоор тэмцэлдэж нэгдэж чадахгүйн харагдав.Жинко нь өөрсдөө намаа байгуулчихвал хоёр талын Төрөө идэх тэмцэл нь хоёр талдаа гарч.Түмэн олныхоо тархи угаагаад агаарт аман буугаа тавиад явах байх л даа.Азийн бар улс болгон гээд 1990 онд 5-10 жил дотор гэсэн дээ.Тэр нь эсрэгээр ядуу болгох агаарт тавьсан аман хий буу байв.Хоёр талдаа амаараа ус тавьж байгаад сайн буудахыг ерөөе дөө.1990 оны анхдагч

Battulga
2 жилийн өмнө
66.181.161.116

AN haan ta nart gantshan garts l baina ter bol hot huduugui buh gishuudiinhee hurliig hiilge tuundee AN n UBHoroo biluu yu bilee tuuniihee humuusiig ehleed songuul daraa ni namiin dargaa ner devshuuleed batalgaajuul terend ta naraas gants ch hun neree devshuulj bolohgui ta nar bol bugdeeree avah oloh hahuuldah dontoi hulgaichuud shuudee shine sorgog medleg bolovsroltoi shudarga humuusee garga teghiin bol bi ch gesen namiihaa gishuunchleliig sergeenedee tegeegui tsagt neg bulegleliin hulgaichiig nuguu bulegleliin hulgaichaar soliod yahiin jinhen ardchilal eh ornoo l gej bodoj baigaa bol uuniig hii

. Ц. ЯДАМСҮРЭН СХД ИЙН ИРГЭН
2 жилийн өмнө
59.153.115.102

Зүгээр л тараад, татан буулгаад дахиад эхэлбэл зөв болмоор санагдах юм хэзээч эд нэг эв модонд орохгүй нь ойлгомжтой бна шүү ер нь дүрмээрээ болТУЛГАТЫН ЯРЬЖ БАЙГАА ҮНЭН БӨГӨӨД ЗӨВ ШҮҮ..

БӨ
2 жилийн өмнө
66.181.160.90

Хэзээ ч эвлэрэх янз байхгүй,хэл амаа ч ололсохгүй,иймийн учир тарсан нь дээр,өөр нам байгуулах нь зөв.Орон нутгийн гишүүн,дэмжигчид хэзээ ч Эрдэнийн талийг дэмжихгүй,дэмжих ч үгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.