ХХБ-ны эзэн, "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн талаар өчигдөр зарим хэвлэлээр "ХААН банкны 60 хувийг авчээ. Үүнд Асашёорюү Д.Дагвадорж зуучилжээ" гэсэн мэдээлэл цацагдсан.
Энэ нь ташаа болох талаар өнөөдөр ХХБ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "ХААН банкны хувьцааг шууд болон шууд бусаар худалдан авсан асуудал байхгүй" хэмээжээ. Тэгэхээр ямар эх сурвалжаас, ямар зорилгоор энэхүү мэдээлэл цацагдсан нь тодорхойгүй боллоо.
ХААН банкны албан ёсны сайтад мэдээлснээр Япон улсын "Савада холдингс" ХХК 45,55 хувь, "Таван богд групп" ХХК 25.31 хувь, "Савада холдингс" ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн Хонгконгт бүртгэлтэй "Эйч Эйс интернэшнл лимитед" ХХК 14.45 хувь, иргэн Д.Хулан /Таванбогд группийн дэд ерөнхийлөгч/ нар эзэмшдэг гэжээ.
Энэхүү мэдээлэлд одоогоор өөрчлөлт ороогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.