СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Беларусийн ачааны нисэх онгоц осолдож, долоон хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Беларусийн "Гродно" агаарын тээврийн компанийн "Антонов-12" ачааны нисэх онгоц Эрхүүгийн ойролцоох Пивовариха тосгонд осолдож, багийн долоон гишүүн бүгд амиа алджээ. Гэвч аврагчид одоогоор зөвхөн таван хүний цогцсыг олоод байгаа бөгөөд 100 хүний ​​бүрэлдэхүүнтэй аврах баг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

Үүний дараа албаныхан онгоцны хэлтэрхийнүүдийг Пивовариха тосгоны ойролцоогоос олжээ.

Ослын дараа онгоц шатсан бөгөөд асгарсан түлш 300 кв.метр талбайг хамарсан аж. Одоогоор галыг бүрэн унтраасан гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Харамсалтай нь, онгоцны зорчигчдоос амьд үлдсэн хүн байхгүй гэж Эрхүү мужийн захирагч Игорь Кабайерв мэдэгдсэн байна. Э

Ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд мөрдлөгийн ажил үргэлжилж байгаа юм. Эрхүүгийн нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Клим Куликовын хэлснээр, аж.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.