БНХАУ-аас төрөн гарсан теннисийн спортын дэлхийд алдартай од болсон тамирчин Пен Шуай #metoo хөдөлгөөнд нэгдэж, өөрт тохиолдсон бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар олонд дэлгэжээ. Тэрээр 10 гаруй жилийн өмнө Хятадын Коммунист намын өндөр дээд албан тушаалтай, нөлөө бүхий эрхэмд хүчирхийлүүлсэн тухайгаа Weibo цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Пен Шуай энэ тухайгаа 1,600 үг бүхий урт нийтлэл болгон дэлгэжээ. Түүний хэлснээр Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд байсан Жан Гаоли гэртээ авчран хүчээр дотно харилцаанд орсон байна. Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын улс төрийн өндөр дээд албан тушаалтан бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн тухай анх удаа олон нийтэд мэдээлэл цацагдаж буй явдал юм.
Жан Гаоли нь 2013-2018 оны хооронд Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд Хятадын дарга Си Зиньпиний ойрын хүрээллийн эрхэм ажээ. Пен Шуай теннис тоглохоор Жан Гаолийн гэрт уригдан очсон байжээ. Гэрт нь очсон өдөртөө тамирчин бэлгийн хүчирхийлэлд өртөж, зогсолтгүй уйлсаар байсан байна. Харамсалтай нь теннисийн спортын тамирчинд 10 гаруй жилийн өмнө болсон явдлын дараа ямар ч нотлох баримт үлдээгүй гэжээ.
Ид амжилтынхаа үед Пен Шуай 2013 онд Вимбледоны аварга, 2014 онд Роланд Гарросоос цом авч Гранд Сламын хоёр удаагийн цомтой болсон юм. Харин өдгөө 75 настай Жан Гаоли эрхэм Коммунист намын Улс төрийн хорооны долоон гишүүний нэг байсан бөгөөд 2018 онд тэтгэвэртээ гарчээ.
Эх сурвалж: BBC, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
tamirchin hun ter uvguniig ushigluud l unagana biz
65tai uvgun huchin hiij chadah uu haha. durtaidaa husuulsiin bishuu
Archaagui bodoltoi yum be dee yasan chig. Ed amjiltiinhaa uyd gesen baigaag ch oolgochihoj chadahgui ter tom hun yuu ch hiij amidraliig ni busniulah baisn yum bilee. Mongold belgiin huchirhiilliin hereg shiidegddegguin neg jishee ta nar shuu. Hohirogchiig urgelj durtaidaa gej buruutgana!!
юу гэсэн үг вэ. дарамтлаад наад зах нь тэмцээн уралдаанд орохоос нь боогоод амжилтыг нь хаана ш дээ. хүчирхийлэл гэдэг чинь далд явагддаг зүйл. одоо ч манайханд билгийн биш юм аа гэхэд ажлын байрандах дарамт шахалт их байгаа.
Жан Гооли чинь Хятадад Шижинпины дараа ордог дарга шдэ. Аймаар шуугиан болхон дээ
ХҮЧИНДҮҮЛЖЭЭ ГЭЭЧ !!! ХҮЧИРХИЙЛЭЛ , ХҮЧИН ХОЁР ТЭС ӨӨР ОЙЛГОЛТ !!!
Төрийн албаны ажлын байрны дарамтыг судалбал, хуучин хэдэн хөлдүүсүүд нь шинэ хүмүүсээ дарамталсаар бгаад гаргадаг, өөрсдөө бүүр вант улс болчихсон
Өндөр албан тушаалаас н ь болж хүлүүлээд эсэргүүцэж чадаагүй байх нь.
Өөрөө л гэрт нь гүйж очиж оронд нь орж, олон жил бэлгийн харьцаанд байсан байж юун хүчирхийлэл гэж яриад байгаа юм бэ?? Тэрийг Америкаас хүчээр чирж ирж орондоо оруулаа юу,ёстой зангууны үлгэр! Урьд нь оролдсон гэсэн мөртөө дахин дуудангуут нь очиж секс хийчээд түүнийгээ хүчирхийлэл гэдэг бол огт үнэнд нийцэхгүй асуудал!! Хөөрхий гэр бүл эхнэр хүүхдий нь хүнд байдалд оруулах ямар хэрэгтэй юм? Олон арван жил нууц амраг нь явсан байж эцэст нь тэр хүнийг тэтгэвэрт гарангуут ингэж хэлэх нь ёстой хүний мөсгүй зан, мөнгө хэрэгтэй байсан юм бол хэлээд л авна биз дээ,энэ бол огт хүчирхийлэл биш!