Дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хэвийн байдлыг хадгалах, хомстол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах талаар холбогдох албаныхан ярилцлаа.
БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл "Эрээн хотод тэг зогсолт хийж, ААН-үүд ажиллахгүй байгаа учраас холбогдох хүмүүстэй утсаар ярилцаж байгаа. Нэгэнт Эрээнд ороод ирсэн ачааг буцаагаад гаргах боломжгүй. Иймээс бид төмөр замаар ачуулах боломжийг эрэлхийлж байна. 24 аж ахуй нэгжээс Эрээнд гацсан эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт ирсэн. Тодруулбал, 19 чингэлэг, дөрвөн машин болон задгай хайрцагтай ачаанууд байна. БНХАУ-ын талтай холбогдоход "Одоохондоо гарц гаргалгаа харахгүй байна. Аль болох шуурхай ярилцаж шийднэ" гэсэн хариулт өгсөн. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэд, ААН-үүд Эрээн хотынхоо шуурхай штабаас зөвшөөрөл авч, хөдөлгөөнд оролцож байгаа. Агуулахаа лацдуулаагүй, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан, галт тэрэг захиалах боломжтой ААН-үүдтэй хамтарч ажилладаг бол бидэнд мэдэгдэнэ үү" хэмээн хэллээ.
Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг "Өнөө өглөө Гашуунсухайт боомтын захиргаатай холбогдсон. Өдөрт 8-10 импортын машин Монгол Улсаас орж ирээд ачаа ачаад гардаг юм байна. Бид бүх төрлийн бараа материал гаргаж болно гэсэн хариултыг авсан. Ханги-Мандал боомтын хувьд халдвар хамгааллын дэглэм нэлээд хатуу байна. Долдугаар сараас хойш нүүрсний машинууд буцахдаа барилгын материал ачиж байсныг түр зогсоогоод байна. Энэ нь ачаа бараа ачих үед халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс сэргийлсэн үйлдэл. Ирэх долоо хоногоос халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаад импортын ачаа ачих нөхцөл бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа” гэв.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал "Тяньжин боомтод бөөгнөрсөн 4,800 орчим чингэлгүүдийг арваннэгдүгээр сарын 30 гэхэд хөдөлгөсөн байх шийдвэр гарсан. Арваннэгдүгээр сарын 1-нд Тяньжинаас гурван галт тэргээр 176 чингэлэг ачигдсан байна. Өдөр бүр гурван галт тэргээр чингэлэг зөөж эхэлсэн" гэлээ.
Хөх хотоос 140 км-т Улаанцавын Жининь гэдэг өртөө хот бий. Тус хотод Европ-Хятадын хурдан галт тэрэгний ложистик төв байдаг гэлээ. Энэ төвөөс Монгол Улс руу ачаа барааг галт тэргээр явуулах ажлыг эхлүүлээд 14 хонож байгаа юм байна. Жишээлбэл, барилгын материал, тоног төхөөрөмж, утаагүй түлшний барьцалдуулагчийг ачуулжээ.
Тэгвэл өнөөдөр “Тавантолгой түлш” компаниас таван вагон шуудай, нэг ААН-ээс малын тэжээл ачуулахаар галт тэрэг захиалсан байна. Иймд Хөх хотын төмөр замд нот бичиг өгөөд галт тэрэг захиалж өгөх боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za ashguidee ali 5 sard achuulsan achaagaa awhnee gej huitenees omno haga holdhoos ni omno awh yumsandaa
Iimerhuu yumnuudaa buur ert l zohitsuulah bsn yum l doo. Gantshan zamiin uud gdg gazaraas uur garts bhgu yum shg udirdlaga gdg ulsuud chini iimerhuu yumnuudaa l ali ert tootsood uur garts olood bj bdaggui bsn yumu
дуслын тарианууд нь хөлдчих биз Тэгээд чанараа алдана Монголчуудад хийгээд реакц өгнө Одоо тэгнэ биз дээ Тэр гадаа байгаа чингэлэгүүдэд нь дуслын тарианууд байгаа юм болОдоо гадаа -20/-25 хүрч хүйтэрч бна Дуслын шингэнүүд чинь тасалгааны хэмд байх ёстой биз дээ