СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-03

“Улаанбаатар төмөр зам”-ын зээл 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д  1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. 

. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг .

Тогтоолын төсөлд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Энэхүү тогтоолын төслийг баталснаар нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс хоорондын ачаа тээвэрлэлт хязгаарлагдмал болсон  үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн чадамжийг дээшлүүлнэ. Ингэснээр төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. 

Тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Улсын Их Хуралд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн барьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.