Амиа алдсан эмэгтэйчүүдийн цогцсын зургийг авч, "WhatsApp" платформ дээр бусадтай хуваалцсан Их Британийн хоёр цагдаагийн алба хаагчид хорих ял оноохоор болжээ.
Лондон хотын офицер Дениз Жаффер болон Жэйми Льюис нар нийт зургаан зохисгүй зураг дарсан бөгөөд тэднийг ёс бус үйлдэл хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
46 настай Биба Хенри ба 27 настай Николь Смолман гэх эгч дүүс 19 настай Данял Хуссейний гарт амиа алдсан бөгөөд тэдний цогцсыг Лондоны цэцэрлэгт хүрээлэнгийн бут дундаас олсон билээ. 2020 онд гарсан энэ хэргийн үеэр тус хоёр цагдаагийн алба хаагч цогцос олдсон газрыг хамгаалах үүрэгтэй байсан аж. Одоо тэд зохисгүй зургууд авсан хэргээ хүлээгээд байгаа бөгөөд шүүгч Марк Лукрафт тэдэнд хорих ял онооно гэж мэдэгджээ.
Харин эгч дүүсийн амийг хөнөөсөн Данял Хуссейнд Их Британийн шүүхээс хоёр удаагийн 35 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.